MEVENT
түрээсийн үйлчилгээд
Тавтай морил

Бүтээгдэхүүн ангилал

Том, жижиг арга хэмжээний хувьд

MEVENT нь хурим найр, арга хэмжээ,төрсөн өдрийн үдэшлэгт зориулж түрээсийн ширээ, сандал,майхан,асар, тайз,хөгжим,хөгжөөнт тоглоом,катерингийн иж бүрэн хэрэгсэл,дотор болон гадна тохижуулах хэрэгслүүд гээд арга хэмжээнд шаардлагатай бүхнийг санал болгодог. Манай түрээсийн хэрэгсэл нь өндөр чанартай, удаан эдэлгээтэй, боломжийн үнэтэй тул та хямд төсвөөр гайхалтай арга хэмжээ зохион байгуулах боломжтой

Хуримын чимэглэл

Дэгжин, романтик, мартагдашгүй хуримыг төгс болгох чимэглэлээс эхлээд гэрчлэлийн хэсгийн тохижилт хүртэл таны хуримд хэрэгтэй бүхэн манайд бий.

Төрсөн өдрийн үдэшлэг

Хувийн байшиндаа тэр ч байтугай зүлэг ногоон зуны өдрүүдэд модны хаяанд тав тухтай майхан барьж,тэнгэр дүүрэн гэрэлтэх оддын дор хамгийн дотно найзуудтайгаа мартагдашгүй төрсөн өдрөө зохион байгуулахад хэрэгтэй бүхэн манайд бий.

Арга хэмжээ

Арга хэмжээний тохижилт болон чимэглэл нь таныг стресдүүлэх ёсгүй. Ширээ сандлаас эхлээд хөгжим тайз гэх мэт хэрэгтэй бүх зүйлээ түрээсэлж, цагийг зугаатай өнгөрүүлэхэд анхаарлаа хандуулаарай!

Түгээмэл асуулт

Арга хэмжээндээ сайн бэлдсэн эсэхээ шалгахын тулд түгээмэл асуултуудыг үзээрэй.

  • Манай түрээсийн сайтаас арга хэмжээний хэрэгслийг түрээслэх боломжтой.
    1) Та арга хэмжээндээ хэрэгтэй хэрэгслүүдээ оруулаад түрээслэх огноо, хүргэлтийн байршлыг зааж өгөөд урьдчилгаа төлбөрийг шилжүүлснээр таны захиалга баталгаажна.
    2) Та түрээсийн бүтээгдэхүүнийг манай агуулахаас ирж авах эсвэл арга хэмжээ болох газарт хүргүүлэн авах боломжтой
    3) Арга хэмжээнийхээ дараа түрээсийн бүтээгдэхүүн хүлээлцэх акт дээр гарын үсэг зурснаар барьцаа төлбөр хүлээлцэх актын дагуу олгогдоно.
    4) Бид цэвэрлэгээ, засвар үйлчилгээг хийх тул та үдэшлэгээ зугаатай өнгөрүүлэхэд анхаарлаа хандуулаарай.

  • Таны арга хэмжээний үеэр түрээсийн эд зүйлс гэмтсэн эвдэрсэн тохиолдолд бидэнд аль болох хурдан мэдэгдэнэ үү. Манай баг эвдрэл гэмтлийн хэмжээг үнэлэх бөгөөд шаардлагатай засвар, солих төлбөрийг түрээслэгчээс авдаг. Хүлээн авах түрээсийн актаа эвдрэл гэмтэл, толботой эсэхийг шалгаж үзэн гарын үсэг зурж баталгаажуулахыг зөвлөж байна. Бид эвдрэл гэмтэл, толбо гарч болохыг ойлгож байгаа бөгөөд түрээсийн эд зүйлсийн эвдрэл гэмтэл, толбо гэх мэт асуудлыг цаг тухайд нь мэдэгдэж байгаад талархаж байна.

  • Тийм ээ,Манай агуулахын нөөцөд таны хүссэн хэрэгсэл нөөцөд байгаа бол арга хэмжээ болох өдөр түрээсийн хэрэгсэлдээ нэмэлт оруулах боломжтой.
    Харин түрээсийн бүтээгдэхүүнээ хасах тохиолдолд төлбөрийн 50%-г суутгахыг анхаарна уу.
    Захиалгаа өөрчлөхийг хүсвэл манай багтай аль болох хурдан холбоо барина уу. Бид таны хүсэлтийг хангахын тулд чадах бүхнээ хийж, таны захиалгыг зохих ёсоор шинэчлэх болно.
    Бид таны арга хэмжээг төгс зохион байгуулахад туслах болно.