Түгээмэл асуулт, хариулт (FAQ)

1. Түрээсийн төхөөрөмжийг хэрхэн захиалах вэ?

  • Төхөөрөмжийн захиалгыг Meventrent.com вэбсайтаар эсвэл 7755-1010 дугаарт холбогдож хийлгэх боломжтой.

2.   Тоног төхөөрөмж очиж үзэж болох уу хаяг хаана вэ ?

  • Болно. Манайх үзүүлэнгийн Show room байгаа
  • .Манай хаяг : Хан-Уул дүүрэг Алтай хотхоны урд замд Говийн зам Ривер хаус/ Magnolia hotel зүүн талын Хаан банктай байр/ 1 давхар

3. Урт хугацааны түрээс эсвэл олон тооны захиалгад хөнгөлөлт үзүүлэх үү?

  • Тийм ээ:
    • Түрээсийн 2 дахь өдрөөс эхлэн нийт үнийн дүнгийн 20% хөнгөлөлт үзүүлдэг.
    • Захиалгын нийт үнийн дүн 500,000₮-өөс дээш гарвал хүргэлт, угсралт үнэ төлбөргүй.

4. Барьцаа төлбөрийг хэзээ буцаан олгох вэ?

  • Төхөөрөмжийг хүлээлгэн өгч шалгуулсны дараа барьцаа төлбөрийг 48 цагийн дотор буцаан шилжүүлнэ.

5. Түрээсийн хугацааг сунгаж болох уу?

  • Тийм, та түрээсийн хугацааг сунгах хүсэлтээ 24 цагийн өмнө гаргаж, нэмэлт төлбөрөө төлснөөр сунгах боломжтой.

6. Түрээсийн төлбөрт юу багтдаг вэ?

  • Түрээсийн төлбөрт дараах зүйлс багтана:
    • Төхөөрөмжийн ашиглах төлбөр.
    • Хэрэглэгчийн хүсэлтээр сонгож болох хүргэлт, суурилуулалтын үйлчилгээ (тусдаа үнэлгээтэй).

7. Эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд яах вэ?

  • Хэрэв төхөөрөмж эвдэрсэн бол 24 цагийн дотор манай багтай холбогдож мэдээлнэ.
  • Засварын зардал болон нөхөн төлбөрийг гэрээнд заасны дагуу тооцно.

8. Хүргэлтийн үйлчилгээтэй юу?

  • Тийм, бид тоног төхөөрөмжийг таны хүссэн байршилд хүргэж өгч, буцааж авах үйлчилгээг санал болгодог.
  • Хүргэлтийн төлбөр зайнаас хамаарч тооцогдоно.

9. Түрээсийн үнэ суурилуулалтын үйлчилгээг багтаасан уу?

  • Үгүй, суурилуулалтын үйлчилгээ тусдаа үнэлгээтэй.
    • Тайз, дэлгэц зэрэг цахилгаанаар ажилладаг бүтээгдэхүүнд бид суурилуулалт хийж өгдөг.
    • Нэмэлт мэдээллийг оператороос лавлана уу.

10. Түрээсийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд яах вэ?

  • Түрээсийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд нэмэлт төлбөр тооцогдох бөгөөд төлбөрийн хэмжээг гэрээнд заасан нөхцлийн дагуу тооцно.